Эндээс та элбэг тохиолддог халдварт өвчний шинж тэмдгийн талаар мэдээлэл авах боломжтой. Өвчнийг дариу эмчлүүлэх нь чухал. Ингэснээр та өөрийн эрүүл мэндийг хамгаалах ба бусдад халдаахаас урьдчилан сэргийлнэ.
Эндээс та элбэг тохиолддог халдварт өвчний шинж тэмдгийн талаар мэдээлэл авах боломжтой. Өвчнийг дариу эмчлүүлэх нь чухал. Ингэснээр та өөрийн эрүүл мэндийг хамгаалах ба бусдад халдаахаас урьдчилан сэргийлнэ.
Та зовуурьтай, бие чинь эвгүй байвал Medic-Help-д хандаарай.
Ханиах нь янз бүрийн өвчний шинж тэмдэг байж болно. Ихэнх тохиолдолд ханиад байдаг. Зарим тохиолдолд элдэв халдварт өвчний шинж тэмдэг ч байж болно.
Байнга, хүчтэй эсвэл удаан хугацаагаар ханиалгаж байгаа эсвэл цэр гарч байвал Medic-Help-д хандаарай.
Биеийн халуун ердийн биеийн халуунаас хэтрэхийг халуурах гэдэг. Энэ нь ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг байж болно.
Халуурч байвал Medic-Help-д хандаарай
Хүүхэд тань халуунтай байвал Medic-Help-д яаралтай хандаарай.
Ус хангалттай ууж мөн цайг бага багаар уух хэрэгтэй. Биедээ хэт их ачаалал үзүүлэхээс зайлсхий.
Халуурах нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг байж болно. Үүнд дараах өвчнүүд орно:
Зуны халуун шөнө их хэмжээгээр хөлрөх нь хэвийн явдал. Мөн унтлагын өрөөг хэт халаасан бол мөн адил. Хэрэв та өрөөний температур хэвийн байхад ч ихээр хөлөрч байвал энэ нь ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг байж болзошгүй.
Халуурч мөн биеийн жин буурч байвал Medic-Help-д хандаарай.
Шөнөдөө ихээр хөлрөх нь ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг байж болно. Үүнд дараах өвчин орно:
Биеийн арьсаар туурахад улаан толбо үүсэх, цэврүүтэх, хуурайших, хагжих болон загатнах зэргээр арьс өөчлөгдөнө. Энэ нь элдэв халдварт өвчний шинж тэмдэг байж болно.
Арьс туурах болон загатнаж буй бол Medic-Help-д хандаарай.
Арьс туурах болон загатнах нь өвчний шинж тэмдэг байж болно. Үүнд дараах өвчнүүд орно:
Зүсэх, шалбарах болон хатгах нь арьсыг гэмтээж ил шарх үүсгэнэ. Шарх эдгэлт удаашрахаас болгоомжлох хэрэгтэй.
Ил шархтай бол Medic-Help-д хандаарай.
Арьсны ил шарх голдуу гэмтлээс үүсдэг. Эдгэрэлт удаан байвал дараах өвчний шинж тэмдэг байж болно:
Хүн өдөрт гурваас илүү удаа хүндрэх эсвэл биеийн өтгөн ялгадас их шингэн гарч байвал үүнийг гүйлгэх гэнэ. Энэ нь аливаа халдварт өвчний шинж тэмдэг байж болно.
Гүйлгэж байвал Medic-Help-д хандаарай.
Ус хангалттай эсвэл цай бага багаар уух хэрэгтэй.
Бусдад өвчин халдаахгүйн тулд та савантай усаар гараа тогтмол угаагаарай.
Гүйлгэх нь аливаа өвчний шинж тэмдэг байж болно. Мөн дараах өвчний шинж тэмдэг байж болно:
Бусдад өвчин халдаахгүйн тулд та савантай усаар гараа тогтмол угаагаарай.
Бөөлжиж байвал Medic-Help-д хандаарай.
Ус хангалттай эсвэл цай бага багаар уух хэрэгтэй.
Савантай усаар гараа тогтмол угаах нь бусад хүмүүст халдварлахаас хамгаална.
Бөөлжих нь аливаа өвчний шинж тэмдэг байж болно. Дараахь өвчний шинж тэмдэг ч байж болно:
Олон хоногоор нойршил муудах эсвэл шалтгаангүйгээр айдас төрөх нь сэтгэцийн зовуурийн шинж тэмдэг байж болно. Мөн тодорхой шалтгаангүйгээр элдэв зүйл өвдөх нь үүнтэй холбоотой.
Нойр муудах эсвэл онош нь мэдэгдэхгүйгээр өвдөлт байгаа бол Medic-Help-т хандаарай.
Нойр муутай, шалтгаангүйгээр айдастай байх эсвэл онош нь мэдэгдэхгүй өвчтэй байх нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг байж болно. Дараах өвчний шинж тэмдэг ч байж болно:
Энэ цахим хуудаснаас та ялангуяа гол халдварт өвчнүүдийн талаар мэдээллийг авч болно.
Мэдээж олон төрлийн зовуурь байдаг. Бие өвдөх эсвэл эрүүл мэндийн талаар асуух зүйл байвал Medic-Help-д хандаарай.