Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол савантай усаар гараа тогтмол угаах юм. Бие зассаныхаа дараа болон хоол идэхээсээ өмнө заавал угааж байгаарай.
Дараах зөвлөгөөг дагаснаар та зарим халдварт өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.
Вагцин хийлгэснээр элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Хэр олон хүн вагцин хийлгэнэ төдий хэмжээний хүмүүс уг өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой.
Швейцар улсын эрүүл мэндийн байгууллагаас дараах өвчнүүдийн эсрэг вагцин хийлгэхийг зөвлөдөг:
Medic-Help-д хандаж туслалцаа аваарай.
Дархлааны олдмол хомсдолоос гадна бэлгийн замаар дамждаг олон өвчин байдаг. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга мөн. Эмэгтэйчүүдэд зориулсан бэлгэвч мөн байдаг.
Бэлгэвчийг цагаачдыг хүлээн авах төвүүд олгох ба эмийн сан, дрогери (ахуйн хэрэглээний дэлгүүр) болон сүпермаркетуудад (хүнсний том дэлгүүрүүд) худалддаг