Өвчин

Та удаан хугацаагаар өвчтэй байгаа юу? Та эм тогтмол уудаг уу? Эх орондоо байхдаа эсвэл дүрвэж явахдаа эмчлүүлж байсан уу? Medic-Help-д очиж асуудлыг танилцуулна уу.

Icon_Medic_Help.png

Medic-Help-д очиж асуудлаа яриарай.

Зарим өвчнүүд халдвартай байдаг. Энэ нь өвчин хүнээс хүнд шууд халдана гэсэн үг. Халдвар нь агаар, бохир гар, цус эсвэл бэлгийн харьцаагаар дамжих ба мөн бөөлжис, өтгөн шингэн эсвэл биедээ шууд хүрснээр дамжина.

Icon_Medic_Help.png

Та элдэв зовуурьтай байвал Medic-Help-д хандаарай. Ингэснээр та өөрийгөө болон орчиндоо байгаа хүмүүсийг хамгаална.

Бэлгийн замаар  заг хүйтэн, цэврүү, тэмбүү мөн хламидин халдварладаг. Өвчин нь бэлгэ эрхтний орчинд шүүрэлт бий болох, загатнах, товойх, хавдах, өвдөх зэргээр илэрдэг. Бас элдэв шинж тэмдэггүйгээр өвчлөх тохиолдол ч байдаг.

Icon_Kondome.png

Та бэлгийн замын халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалаарай. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч заавал ашиглаарай. Бэлгэвчийг цагаачдыг хүлээн авах төвүүд олгох ба эмийн сан, дрогери (ахуйн хэрэглээний дэлгүүр) болон сүпермаркетуудад худалддаг.

Icon_Medic_Help.png

Бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл бол Medic-Help-д хандаарай.

Icon_Medic_Help.png

Бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орсны дараа, халдвар авсан эсэхэд эргэлзэж байгаа бол Medic-Help-д хандаж туслалцаа аваарай. Элдэв шинж тэмдэг илрэхийг хүлээх шаардлагагүй.

ХДХВ (Хүний дархлаа хомсдолын вирус) нь дархлааг сулруулдаг вирус. Тодорхой шинж тэмдэг илрээгүй боловч энэ вирусээр өвчилсөн байж болно. Шаардлагатай эмчилгээ хийхгүй бол дархлаа суларч өвчилдөг. Үүнийг ДОХ (Дархлааны олдмол хомсдол) гэнэ.

Өвчин цус, бэлгэвчгүйгээр бэлгийн замын харьцаанд орох, бохир тариур хэрэглэх зэрэг замаар дамжин халдварлах ба мөн хэвлийд байгаа хүүхдэд эхээс шууд халдварлах ч тохиолдолд байдаг. Вирусээр өвчилсөн бол ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч бусдад халдвар тараах аюултай.

ХДХВ/ДОХ-ыг бүрэн эмчлэх боломжгүй. Харин вирусийг тодорхой хэмжээнд дарах болон өвчний үр дагаврыг багасгах боломж бий.

Icon_Kondome.png

ХДХВ/ДОХ-оос өөрийгөө хамгаалаарай. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч заавал ашиглаарай. Бэлгэвчийг цагаачдыг хүлээн авах төвүүд олгох ба эмийн сан, дрогери (ахуйн хэрэглээний дэлгүүр) болон сүпермаркетуудад (хүнсний том дэлгүүрүүд) худалддаг.

Icon_Spritze.png

Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мансууруулах бодис судсаар хийхдээ шинэ тариур заавал хэрэглэж байх хэрэгтэй.

Icon_Medic_Help.png

Бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орсны дараа, ХДХВ-ДОХ-ын болон бэлгийн замаар дамждаг халдварт өвчин  авсан эсэхдээ  эргэлзэж байгаа бол Medic-Help-д хандаж туслалцаа аваарай. Элдэв шинж тэмдэг илрэхийг битгий хүлээгээрэй.

Сүрьеэтэй хүмүүст гурваас доошгүй долоон хоног ханиалгадаг ба, халуурах, шөнөдөө хөлрөх эсвэл биеийн жин нь хасагдах шинж тэмдэг илэрдэг. Сүрьеэ нь амьсгалын замаар халдварладаг.

Сүрьеэ аюултай. Өвчнийг эрт илрүүлбэл эдгээх бүрэн боломжтой. Төгс эмчилгээ нь хамгийн багадаа 6 сар үргэлжилнэ.

Icon_Medic_Help.png

Сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн, урьд нь эмчлүүлж байсан ба эсвэл өвчилсөн хүмүүстэй харьцсан бол Medic-Help-д хандаарай.

Архи, мансууруулах бодис, бусад зарим бодис донтуулж эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Мансууруулах бодис хэрэглэхээс татгалзаарай.

Бохир тариураар мансууруулах бодис хэрэглэх нь цусаар өвчин дамжин халдварлах аюултай.

Icon_Spritze.png

Мансууруулах бодисоос татгалзаж чадахгүй байгаа бол халдвар авахгүйн тулд ашиглаагүй, цэвэр тариур заавал хэрэглээрэй

Icon_Medic_Help.png

Донтолтыг эмчилж, бас сааруулж болно. Энэ талаар Medic-Helп-д хандаарай

Хүнд хэцүү үйл явдал эсвэл хүчирхийлэл – ж.нь: дайн дажин, оргож зугатаах, эрүү шүүлт, бэлгийн хүчирхийлэл нь бие болон сэтгэцийг өвчлүүлэхэд хүргэдэг. Согтууруулах ундаа ихээр хэрэглэх болон донтох нь үүнтэй холбоотой байж болох талтай.

Ихэнх хүмүүст сэтгэцийн өвчнийхөө талаар ярих нь амаргүй байдаг. Гэхдээ өвчиндөө анхаарал тавьж бусад өвчний адил заавал эмчлүүлэх хэрэгтэй.

Сэтгэцийн өвчинтэй байгаагийн шинж тэмдэг нь удаан хугацаагаар нойр муутай байх, хар дарж зүүдлэх, шалтгаангүйгээр өвдөх зэрэг зовууриар илэрдэг.

Icon_Medic_Help.png

Сэтгэцийн өвчнийг эмчилж болно. Энэ тохиолдолд Medic-Help-д хандаарай

Салхин цэцэг маш халдвартай өвчин. Халуурах, арьсан дээр тунгалга цэврүү үүсэх мэтийн шинж тэмдэг илэрдэг. Салхин цэцгээс хамгаалж вагцин хийлгэж болно.

Icon_Medic_Help.png

Та эсвэл таны хүүхэд салхин цэцгээр өвчилсөн байж болзошгүй байвал Medic-Help-д хандаарай.

Icon_Medic_Help.png

Та салхин цэцгээр өвчилж байгаагүй бол урьдчилан сэргийлэх вагцин хийлгээрэй. Энэ тохиолдолд Medic-Help-д хандаарай.

Улаан бурхнаар өвчилсөн хүнд халуурах, нүд улайх, ханиалгах, арьсан дээр улаан толбо үүсэх шинж тэмдгүүд илэрнэ. Улаан бурхнаас урьдчилан сэргийлэх вагцин хийлгэж болно.

Icon_Medic_Help.png

Та эсвэл таны хүүхэд улаан бурхнаар өвчилсөн байж болзошгүй бол Medic-Help-д хандаарай.

Icon_Medic_Help.png

Улаан бурхнаар өвчлөөгүй бол түүнээс урьдчилан сэргийлэх вагцин хийлгээрэй. Энэ тохиолдолд Medic-Help-д хандаарай.

Сахуу нь амьсгалын замын дээд хэсгийн болон арьсны өвчин. Өвчний хоёр төрөл бий: залгиурын болон арьсны гэж байдаг.

Залгиурын сахуутай үед хоолой өвдөх, халуурах болон залгихад хөндүүрлэнэ. Арьсны сахуутай үед элдэв шарх сорви эдгэх нь удаан байх нь гол шинж тэмдэг нь. Сахуугаас урьдчилан сэргийлэх вагцин хийлгэж болно.

Icon_Medic_Help.png

Та эсвэл хүүхэд тань сахуугаар өвчилсөн байж болзошгүй бол Medic-Help-д хандаарай.

Icon_Medic_Help.png

Сахуугаар өвчилж байгаагүй бол түүнээс урьдчилан сэргийлэх вагцин хийлгээрэй. Энэ тохиолдолд Medic-Help-д хандаарай.

Хамуу өвчин маш их түгээмэл өвчин. Сахуу нь шимэгч арьсанд нэвтэрснээс үүснэ.

Энэ нь бэлгэ эрхтний орчинд, хурууны завсар,  гар болон бусад үе мөч, суга болон хөхний товчны орчинд загатнах, хатанхайрхалт болон арьсны өөрчлөлт гарах зэргээр илэрнэ.

Хүмүүс бие биедээ хүрч шүргэлцсэнээр дамждаг өвчин.

Icon_Medic_Help.png

Та эсвэл болон хүүхэд тань хамуугаар өвчилсөн байж магадгүй бол Medic-Help-д хандаарай.

Ходоод, гэдэс шархалсан үед дотор эвгүйтэх, бөөлжих эсвэл гүйлгэхийн хажуугаар халуурах болон гэдэс өвдөнө. Богино хугацаанд шингэн их хэмжээгээр алдана.

Icon_Medic_Help.png

Ходоод гэдэсний үрэвсэл үүссэн байж магадгүй бол Medic-Help-д хандаарай.

Icon_Trinken.png

Ус хангалттай эсвэл цай бага багаар уух хэрэгтэй.

Icon_Haende_waschen.png

Савантай усаар гараа тогтмол угаах нь бусад хүмүүст халдварлахаас хамгаална.

Өөр олон төрлийн өвчнийг нэрлэж болно. Эндээс зөвхөн  гоц аюултай халдварт өвчнүүдийн талаар мэдээлэл авах боломжтой.

Icon_Medic_Help.png

Таны өвчний  шинж тэмдэг энд дурдсан өвчнүүдэд таараагүй байсан ч гэсэн Та Medic-Help-д хандаарай.